Николас Кэйж: Өрөө төлөхийн тулд ямар ч хамаагүй дүрд тоглодог байсан

Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж ярилцлага өгөхдөө 6 сая ам.долларын өрөө төлөхийн тулд ямар ч хамаагүй дүрд тоглодог “хар бараан” үе амьдралд нь байсан гэжээ.

Тэрээр “60 minutes” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Би үл хөдлөх хөрөнгийн зах зээлд их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулсан байсан. Харамсалтай нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөс задарч мөнгөө авч чадалгүй алдсан” хэмээсэн байна. “Би 6 сая ам.долларын өрөнд орсон ч бүгдийг нь төлж дуусгасан. Хэдийгээр зарим кинонуудыг муу амжилт үзүүлнэ гэдгийг мэдсэн ч тоглож өрөө дуусгасан” гэж тэрээр нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *