|

Ө.Ган-Өлзий: Бид эцэг эхийн оролцоог дэмжсэн “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяныг эхлүүлсэн

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, олон нийтэд нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. НЗДТГ-аас санаачилсан тус өдөрлөгт Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Улаанбаатар театр, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан зэрэг 20 байгууллага оролцож, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэж байгаа юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Бид эцэг эхийн оролцоог дэмжсэн, “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяныг эхлүүлсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд “Байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй байна” хэмээн заасан байдаг. Уг заалтыг иргэдэд сурталчлан таниулах үүднээс QR  хэлбэрээр мэдээлэл түгээж байна. Мөн байгууллага бүрд тав хоногийн турш идэвхжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөгийн санаачилгаар нийслэлийн их, дээд сургуулийн оюутан, залуустай цуврал уулзалт хийсэн. Уг уулзалтын гол зорилго бол оюутан, залуусын нийгмийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх байсан. Тэр ч утгаараа эхнээсээ үр дүнгээ өгч, анагаахын чиглэлээр суралцдаг оюутнууд зорилтот 1000 өрхөд зөвлөгөө өгөн, үзлэг хийхээр болсон” гэв.

Тус өдөрлөг дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *