Амбер Хердийн хэсгийг “Aquaman 2” киноноос хасаагүй байна
Жүжигчин Амбер Хердийг “Aquaman and the Lost Kingdom” кинонд Мерагийн дүрийг бүтээхээ больсон гэж өнгөрсөн жил хэвлэлүүд мэдээлж байсан нь худал болов. Тус киноны трэйлерийг “CinemaCon” арга хэмжээний үеэр анхны удаа олон нийтэд цацахад Хердийн тоглосон Мера гарсан байна.
Өнгөрсөн жил олны анхаарлыг маш их татсан шүүх хурал Жонни Депп болон Амбер Херд нарын хооронд болсон. Тус шүүх хурлаар Депп ялсан бөгөөд олон нийт ч мөн адил түүний талд байсан. Тэр үед Хердэд дургүйцсэн хүмүүс түүнийг “Aquaman 2” киноноос хасахыг уриалсан давалгаанд 4.6 сая хүн гарын үсгээ зурж байсан билээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ