Х.Баярмаа, С.Баямөнх нар “Хязгааргүй” хип опера мюзиклд тоглоно

“Хязгааргүй” мюзикл ирэх сард үзэгчдийн хүртээл болох нь ээ. Уянгын хип хопера төрлийн, дээр нь хоёрхон дүртэй мюзикл Монголд маш шинэлэг үзэгдэл юм. Тэгвэл эл бүтээл үзэгчдэд шинэ салхи мэдрүүлэр нь гарцаагүй болов уу.

“Хязгааргүй” мюзиклийн хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, цомнолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг бичжээ.

Харин тус уран бүтээлд “Хас фильм” студийн продюсер, жүжигчин Х.Баярмаа, жүжигчин, “Gangbay” хамтлагийн гишүүн С.Баянмөнх нар тоглох бөгөөд найруулагч З.Далай найруулж буй.

Дэлхийн оюуны өмчийн өдөртэй холбогдуулан тус хамт олон эл бүтээлээ “Хайр” уриан дор хүргэх юм байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments