Ж.Ганбаатарын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Шилдэг бизнес төсөл 2023”-ийн хаалтын арга хэмжээ боллоо
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын санаачилгаар Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шилдэг бизнес төсөл 2023” арга хэмжээ 6 сарын турш үргэлжилжилж шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа.
Уралдаан 4 үе шаттай явагдсан бөгөөд сурагчид өөрийн бизнес санаагаа хөгжүүлж, бойжуулж, багаар хамтран ажиллаж, төслөө хамгаалж өрсөлджээ. Бизнесийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих замаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн баялаг бүтээгчид төрөн гарах эхний алхамд хөтлөх зорилготой уг арга хэмжээнд нийт … сурагч бүтээлээ ирүүлснээс шилдэг 30 оролцогчийг шалгаруулж, шагналыг УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гардуулан өглөө. Энэхүү уралдаан нь 150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд оролцогчид өөрсдийн санаагаа бодит болгон төсөл бичих явцад суралцах, шинэлэг байдал, бүтээмжийг эрэлхийлэх, судалгаа шинжилгээ хийх аргад суралцаж, өрсөлдөх чадвараа сайжруулах зэргээр хамтдаа өрсөлдөж, шилдэг оролцогчид бизнес санаагаа бодитоор хэрэгжүүлэх боломжоор хангагдлаа.
Уралдааны 1-р байрт шалгарсан оролцогчид 10 сая, 2-р байр 5 сая, 3-р байр 3 сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус дагалдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 2016 оноос хойш өөрийн хувийн хөрөнгөөр шилдэг бизнес төслийг шалгаруулах уралдааныг ирээдүй болсон хүүхдүүдийн дунд жил бүр уламжлан болгон зохион байгуулж, тэдэнд өөрийн бизнесийн туршлагаас зааж сурган дэлхийд өрсөлдөх чадвар бүхий бизнес эрхлэгчдийг төрөн гаргах үйлсэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.