|

Тайланд эмэгтэй 12 найзаа цианидаар хордуулж хөнөөжээ

Тайланд улсын цагдаагийн байгууллага 12 найзаа цианидаар хордуулж алсан хэргээр баривчилсан байна. Сарарат Рангсивутапорныг экс найз залуу болон өөр 11 хүн алсан гэж сэжиглэн өнгөрсөн мягмар гарагт (2023.04.25) Бангкок хотод албадан саатуулжээ.

Түүний найз Сирипорн Канвон энэ сарын эхээр нас барсан аж. Хохирогч нас барахаасаа өмнө Сарараттай аяллаар явсан нь түүнийг сэжиглэх шалтгаан болсон байна. Хоёр долоо хоногийн өмнө Сарарат найзтайгаа Ратчабури аймаг руу аялж, голын ойролцоо буддист зан үйл үйлдсэн аж. Гэвч Сирипорн голын хажууд үхэтхийн унан амьсгал хураасан байна. Задлан шинжилгээгээр түүний биеэс цианид олджээ. Сирипорны цогцсыг олоход түүний гар утас, мөнгө цүнх нь алдагдсан байсан аж. Цагдаа нар Сарарат найзыгаа мөнгөний зорилготой хөнөөсөн гэж сэжиглэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *