Аман секс залгиур хоолойн хорт хавдрын голлох шалтгаан болжээ

Судлаачид аман секс залгиур хоолойн хорт хавдар үүсэх голлох эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг болсон гэдгийг анхааруулжээ. Бирмингемийн их сургуулийн хорт хавдар, геномын шинжлэх ухааны хүрээлэнд ажилладаг профессор Хишам Механна бусад эрдэмтэдтэй хамтран өнгөрсөн хорин жилийн турш явагдсан судалгаануудад дүн шинжилгээ хийж хүний папиллома вирусийн улмаас үүсдэг залгиур хоолойн хорт хавдрын тохиолдол их хэмжээгээр нэмэгдсэнийг илрүүлсэн байна.

Хүний папиллома вирус (HPV) нь бэлгийн замаар халдварладаг, мөн эмэгтэйчүүд дунд умайн хүзүүн хорт хавдар үүсгэдэг хамгийн том шалтгаан юм. Механна хэлэхдээ АНУ болон Их Британид залгиур хоолойн хорт хавдар нь умайн хоолойн хорт хавдраас түгээмэл болсон хэмээжээ. Түүний тайлбарласнаар “Залгиур хоолойн хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь бэлгийн хавьтагчийн тоо, ялангуяа аман секс. Амьдралынхаа туршид зургаа эсвэл түүнээс олон хүнтэй аман секс хийсэн бол залгиур хоолойн хорт хавдар тусах магадлал аман секс хийдэггүй хүмүүстэй харьцуулахад 8.5 дахин нэмэгдэнэ” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *