АНУ-ын эдийн засаг энэ жилийн эхний улиралд тооцоолж байснаас бага өсжээ
АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ жилийн эхний улиралд шинжээчдийн тооцоолж байснаас бага өссөн байна. Зээлийн хүү өндөр байгаатай хавсран энэ жилийн сүүлээр эрэлт хэрэгцээ багасана гэх шинжээчдийн таамаглал бизнесүүдийг барааны нөөцөө танахад хүргэсэн аж. АНУ-ын Худалдааны хэлтэс сүүлийн нэг жилийн хугацаанд бизнесүүдийн барааны нөөц анхны удаа буурсаныг пүрэв гарагт (2023.04.27) мэдээлжээ.
Үүний улмаас хэрэглэгчдийн зарцуулах мөнгөний хэмжээ буурч АНУ-ын эдийн засаг төсөөлж байснаас бага өссөн байна. “FHN Financial” фирмийн ахлах эдийн засагч Крис Лоу энэхүү мэдээ гарсны дараа “Барааны нөөц багасах нь хоёрдахь улиралд эдийн засгийн өсөлт эрчээ авахад сайн суурь тавигдаж байна гэсэн үг. Гэхдээ мэдээж ажлын байрны тоо, цалингийн өсөлт гэх мэт олон зүйл эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ