|

Л.Оюун-Эрдэнэ: Өвлийн улиралд иргэд автобусанд суухаас АЙДАГ

Яг одоо /2021.04.02/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумъяабазар нар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сул зогсож байгаа автобуснуудаа эргэлтэд оруул. Энэ зүйлийг, Засгийн шийдвэрийг дагахгүй байгаа төрийн албан хаагч байж болохгүй. Шаардлагтай бол ажлаас нь чөлөөл

 Гэр хорооллуудын автобусны буудалд цагт нэг автобус очиж байна. 15 минут тутамд нэг автобус очдог байх хэрэгтэй. Судалгаанаас харахад иргэдийн 50 хувь нь автобусны үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна. Зориулалтын халаалттай автобус байх хэрэгтэй. Автобусанд өвөл иргэд суухаас айдаг. Идэр есийн хүйтэнд халаалтгүй төмрөнд хүн явах ямар олиг байхав.” гэв.

Зорчигч тээврийн нэгтгэл нь ээлжийн жолооч нартай, нэг жолооч нь өдрийн найман цагаар ажилладаг. Одоогоор парк шинэчилэлт хийхээс гадна засварын баазуудаа шинэчлэх хэрэгтэй байна гэж албанынхан хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *