550 хүүхдийн аав болсон спермийн донорт шүүх болихыг тушаажээ

Дэлхий даяар 550 гаруй хүүхдийн аав болсон байх магадлалтай 41 настай Жонатан нэртэй Нидерланд эрэгтэйд шүүхээс спермээ хандивлахаа зогсоохыг тушаасан байна. Хэрвээ тэрээр дахиж спермээ хандивлахыг оролдвол 100 мянган еврогоор торгуулах юм.

Нидерланд улсын эрүүл мэндийн стандартын дагуу нэг эрэгтэй эр бэлгийн эсийн донор болох замаар 12-оос дээшгүй гэр бүлд, 25-аас дээшгүй хүүхдийн л эцэг болох ёстой аж. Жонатан 100 гаруй хүүхдийн эцэг болсон нь тогтоогдсон тул түүнийг Нидерландын эмнэлгүүдэд спермээ өгөхийг 2017 онд хориглосон байна. Гэвч тэрээр болихын оронд гаднын орнуудад эр бэлгийн эсээ хандивлаж эхэлжээ. Ийм учраас Гааг хотын шүүх түүний спермээ өгсөн бүх эмнэлгийг олж илрүүлж, эр бэлгийн эсийг нь устгах тушаал явуулсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *