Шүдний оо дотор хар тамхи нуун зөөвөрлөсөн хэрэг Вьетнамд гарчээ
Вьетнам улсын цагдаагийн байгууллага 50 гаруй килограмм хар тамхийг оруулж ирсэн хэргээр 65 хүн баривчилжээ. Хэрэгтнүүд олон янзын арга ашиглаж мансууруулах бодис оруулж ирснээс хамгийн хачирхалтай нь шүдний оо дотор нуусан явдал байв.
Өнгөрсөн сард “Vietnam Airlines” компанийн дөрвөн ажилтан Парисаас Хо Ши Мин хот руу нислэг үйлдэхдээ шүдний оо дотор нуусан хар тамхи оруулж ирсэн байна. Тэр дөрвөн ажилтан 60 килограмм шүдний оо зөөвөрлүүлэх захиалга авсан, мансууруулах бодис байсныг мэдээгүй гэж цагдаа нарт хэлжээ. Үүнтэй ижил аргаар зургаан удаа мансууруулах бодис оруулж ирэх оролдлогыг тус улсын цагдаагийн байгууллага таслан зогсоож нийтдээ 65 хүнийг саатуулаад байгаа юм.
Эх сурвалжe: BBC
Б.БУЯНДОРЖ