ҮЙЛ ЯВДАЛ: МҮЭ-ийн Холбооноос тайван жагсаал болно
Тавдугаар сарын 1-ний өдөр болох үйл явдлын тойм:
-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д айлчилна.
10.00 цагт: “Галлериа Улаанбаатар”-т: “Дижитал нүүдэл-2023” контент бүтээгчдийн форум болно.
10.00 цагт: Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
11.00-13.00 цагт: МҮЭ-ийн Холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан гишүүд, иргэдийн төлөөллийн тайван жагсаал, цуглааныг зохион байгуулна. Утас: 9511-5380, 9914-9240.
11.00 цагт: “Мишээл Экспо”-д: “BARILGA EXPO-2023” олон улсын үзэсгэлэн, яармаг “International Fair”-аар үргэлжилнэ. Утас:9100-0200.
“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:
11:30 цагт: Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэр болон төлөөллөөс УИХ-д 3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Нийслэлийн замын түгжрэлтэй холбоотой судалгаа болоод 10 гол замын төлөвлөлтийн талаар 8-9 жил зам тээврийн ложистик, хот төлөвлөлтийн талаар судалгаа хийсэн иргэн Н.Тэмүүжин мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар УАБЗ-д болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хууль зөрчсөн уул уурхайн компаниудын талаар өргөдөл гомдол хүргүүлж буй талаар экологич Д.Туяа мэдээлнэ.
-“Блью Мон” төвийн Арт галерейд: Гэрэл зурагч Ган-Өлзийн “Монголд зочилно уу” үзэсгэлэн нээгдэнэ.