|

Улаанбаатар төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг зуны цагийн хуваарьт шилжлээ

Улаанбаатар төмөр зам ХНН 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний 05:00 цагаас эхлэн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн зуны цагийн хуваарьт шилжжээ.

Улаанбаатар – Сүхбаатар чиглэлийн 271-р галт тэрэг Улаанбаатараас өдөр бүр 10:35 цагт явж, Зүүнхараагаар 15:00-15:18, Дарханаар 17:38-17:52 цагт өнгөрч Сүхбаатарт 19:50 цагт хүрнэ.

Сүхбаатар – Улаанбаатар чиглэлийн 272-р галт тэрэг Сүхбаатараас өдөр бүр 06:59 цагт явж, Дарханаар 09:02-09:17, Зүүнхараагаар 11:35-11:50 цагт өнгөрч, Улаанбаатарт 16:30 цагт ирнэ.

Улаанбаатар – Сүхбаатар – Улаанбаатар чиглэлийн 271/272 -р галт тэрэг:

  •  300-р км-т 3 минут,
  • 34, 43, 104, 179, 196, 212, 241, 246, 264, 284, 290, 306, 324, 344, 361-р км-т өдөр бүр 2 минут, 31, 56, 67, 84, 105, 113, 132, 134, 150, 152, 175, 187, 259, 281, 347-р км-т захиалгаар зогсоно.
  • Эмээлт зөрлөгт зорчигч буулгаж суулгахгүй.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *