|

Арабын Эмират улс руу мах экспортолж эхэллээ

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д халал аргаар бэлтгэсэн махыг Монгол Улсаас экспортлох ажиллагаа албан ёсоор эхэлжээ.

Өнгөрсөн онд халал аргаар мах бэлтгэх АНЭУ-ын стандартын шаардлагыг хангаж, тус улсад мах нийлүүлэх зөвшөөрлийг Монгол Улсын мах экспортлогч аж ахуйн нэгж анх удаа авсан бөгөөд холбогдох яриа хэлэлцээ хийсэн билээ.

Үүний үр дүнд монгол хонины махыг Эмиратын зах зээлд 2023 оны дөрөвдүгээр сараас нийлүүлж эхэллээ. Ингэснээр Монгол Улсаас АНЭУ-ын зах зээлд халал аргаар бэлтгэсэн мах экспортлох боломж нээгдэж байна хэмээн ГХЯ мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *