Дэлхийн шатрын аваргаар анхны удаа Хятад хүн тодорлоо

2023 оны “FIDE” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Их Мастер Дин Лирэн ялж, дэлхийн шатрын аваргаар анхны удаа Хятад хүн тодров. Тэрээр Их Мастер Иан Непомниачтчитэй цомын төлөө 14 удаа тоглоход 7-7 харьцаатай тэнцсэн байна. Харин эцсийн шийдэгдэх тоглолтын үед хар хөлгөөр тоглосон Дин хожсон аж.

Ингэснээр Магнус Карлсены шатрын дэлхийн аваргын тэмцээнд ноёлдог байсан үе өнгөрлөө. Карлсен 2013 оноос хойш тасралтгүй дэлхийн аваргаар шалгарч ирсэн юм. Харин энэ жил Дин 17 дохь дэлхийн аварга болж түүний ноёллыг дуусгав. Динд шагналын мөнгөнд 1.1 сая евро ирэх бол Непомниачтчи 900 мянган евро хүлээн авах юм. Энэ жилийн дэлхийн аварга өндөрлөж, ирэх жилийг хүлээх зуур Дин аваргаа хадгалж чадах болов уу? Эсвэл Карлсен хаан ширээндээ эргэж залрах болов уу гэсэн асуулт шатар сонирхогчид төрж байгаа нь мэдээж.

Эх сурвалж: Chess.com

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *