Жолооны үнэмлэхээ авсан Olivia Rodrigo дахин шинэ дуу гаргалаа

Салалтын тухай хүн бүрийн дотор мэдрэгддэг ч тэр бүр ил гаргаад байдаггүй мэдрэмжийг илэрхийлэн гаргасан Driver’s License дуугаараа Billboard-ын 1 дүгээр байранд багагүй хугацааг эзэлсэн 18 настай дуучин Оливиа Родриго өчигдөр буюу 4 дүгээр сарын 1-нд шинэ дуугаа цацлаа.

Дежа Вү буюу болж байгаа үйл явдал давтагдаж буй мэт мэдрэмжийг хүн бүр мэдэрдэг билээ. Харин энэ удаад Оливиа хуучин найз залуу нь өөртэй нь хэтэрхий адилхан хэн нэгэнтэй учирч, үргэлжлүүлэн амьдарсаар байгааг дежа вү хэмээн зүйрлэжээ.

 

Оливиа энэ онд 18 нас хүрсэн бөгөөд ихэнх хүмүүс мэдэрдэг хэдий ч хуваалцах нь ховор мэдрэмжүүдийг дуу болгон нийтэд хүргэж, өсвөр насны охидтой хамгийн их тохирч, сэтгэлд нь хүрч чадах шинэхэн залуу од болон төрж байгаа бололтой.

Эх Сурвалж: www.thedailypremier.com

Similar Posts

5 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments