Хоёр Солонгос 2032 оны олимпыг хамтран зохион байгуулах хүсэлт гаргажээ
БНСУ-ын нийслэл Сөүл хотын засаг захиргаа 2032 оны зуны Олимпыг БНАСАУ-ын нийслэл Пёньян хоттой хамтран зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпын хороонд хүргүүлжээ.
ОУОХ энэ оны хоёрдугаар сарын 25-нд Австралийн Брисбен хотыг 2032 оны Олимпыг зохион байгуулах хотоор нэрлэсэн юм. Харин БНСУ-ын Засгийн газар болон Сөүлийн засаг захиргаа уг шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд, наадмыг хамтран зохион байгуулах хүсэлт гаргах талаар ОУОХ-той зөвлөлдсөн байна.
2032 оны Олимпыг зохион байгуулах хотоор Брисбенийг сонгох шийдвэр хараахан эцэслэн гараагүй байгаа тул бусад хотуудтай үргэлжлүүлэн зөвлөлдөхийг БНСУ-ын Засгийн газар ОУОХ-ноос хүсжээ.
ЭХ СУРВАЛЖ: cnn.com