|

Х.Нямбаатар: Н.Удаанжаргалын яг аль улсад байгааг хэлэх боломжгүй байна

Авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагаар эхлүүлээд байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд хилээр гарсан  “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалд АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байгаа.

Тэгвэл байршлыг нь тогтоосон эсэх талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрээр “Анх удаа гадагшаа орогон зайлсан хүмүүсийг авчирсан. Бид  Н.Удаанжаргалын тухайд тодорхой улс орнуудад байж болзошгүй гэдэг мэдээллүүд аваад тухайн улс орнуудын хууль сахиулах байгууллагуудтай харилцаж байгаа. Яг тэр улсад байгаа гэж хэлэх боломжгүй. Энэ бол Эрүүгийн цагдаагийн байгууллага, АТг-ын хийж байгаа ажил. Хоёр, гурван байршлын асуудлыг ярилцаж байгаа. Улс, орон болгонд тогтсон дэг журам гэж бий. Би үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

“Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг 2022 оны арванхоёрдугаар сард ажлаас нь чөлөөлж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч тэрээр хэрэг үүсгэхээс өмнө буюу өнгөрөгч аравдугаар сард Солонгос руу яваад эргэж ирээгүй юм. Тиймээс “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж буй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments