Тамхинаас гарахыг хүссэн эрэгтэй толгойгоо зэс торонд цоожилжээ
Тамхинаас гарахыг хүссэн Турк эрэгтэй толгойгоо зэс торонд цоожилсон байна. Куйтахья тосгоны оршин суугч Ибрахим Южэл нэртэй залуу аав нь уушгины хорт хавдраар нас барсны дараа эрүүл мэнддээ анхаарахаар шийджээ. Гэвч түүнд тамхи татахаа болих нь хэцүү байсан тул энэхүү арга хэмжээг авсан байна.
Тэрээр мотоциклын дуулганаас санаа авч 40 метр зэс утас ашиглан өөрийн гараар тор хийн, толгойдоо зүүж цоожлоод түлхүүрийг нь гэр бүлийн хүндээ өгчээ. Ибрахим өмнө нь өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг байсан аж. Харин зэс тор зүүсний дараа тамхи хэрэглэхээ бүрэн зогсоож чаджээ. Тэрээр ажилдаа явахдаа хүртэл зэс тороо зүүж гэрээсээ гардаг бөгөөд торны завсраар жижиглэсэн хоол, ус л ууж чадаж байгаа аж.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ