Боксын ДАШТ-нд 104 орны 667 тамирчин оролцож байна
Сонирхогчдын боксын 2023 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу энэ сарын 1-14-нд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болно.
Монгол Улсын Үндэсний шигшээ баг 10 тамирчинтай оролцож байгаа бөгөөд ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч, Узбекистаны мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар тамирчдын бэлтгэлийг ханган оролцож байна. Одоогоор 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.
ДАШТ-д тулалдах Монголын боксчид:
48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ
51 кг: Хархүүгийн Энхмандах
54 кг: Доржнямбуугийн Ганболд
57 кг: Хархүүгийн Энх-Амар
60 кг: Тэгшжаргалын Энхтөр
63.5 кг: Баатарсүхийн Чинзориг
67 кг: Баттөмөрийн Мишээлт
71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ
75 кг: Жаргалын Отгонжаргал
+92 кг: Хайлигийн Бекнур
Very interesting topic, thank you for posting.Expand blog