“SEVENTEEN” хамтлагийн цомог К-попын түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай цомог болжээ
“SEVENTEEN” хамтлаг “FML” нэртэй шинэ цомгоо гаргаад төд удалгүй бүх цаг үеийн хамгийн их боруулалттай К-поп хамтлагийн цомог болсон байна. Өнгөрсөн сарын 24-ны өдөр тэд арав дахь мини цомгоо “FML” нэртэй гаргасан нь эхний өдрөө 3 сая хувь борлуулагдсан анхны альбум болжээ.
Мөн Өмнөд Солонгосын хөгжмийн тэргүүлэх чарт болох “Hanteo Chart” мэдээлснээр “FML” цомог нь эхний долоо хоногт 4,552,214 удаа борлуулагдаж рекорд тогтоон, анхны долоо хоногтоо 4 сая хувь зарагдсан цор ганц К-поп альбум болсон байна. Ингэснээр эхний долоо хоногт хамгийн их борлуулагдсан, бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомгийн рекордыг “SEVENTEEN” хамтлаг тогтоолоо. Өмнө нь тэдгээр рекордыг “BTS” хамтлагийн “Map of Soul:7” альбум эхний долоо хоногтоо 3.3 сая хувь борлуулалт хийж, нийтдээ 4.2 сая хувь зарагдсан амжилтаар эзэмшиж байсан юм.
Эх сурвалж: Soompi
Б.БУЯНДОРЖ