Баригдаж буй барилгаас материал унаж, 18 настай хүү амиа алдлаа

Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 30 минутад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр “Осол гарч хүн гэмтсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад тус барилгад цутгалт хийх үед цутгалт хийж байсан техникийн помпын хоолой хугарч 18 настай, эрэгтэй “М”-ийн дээр унасны улмаас гэмтсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments