УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:Хүүхдүүддээ хоол хийж өгөхдөө захаас хүнсээ цуглуулдаг
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, Ц.Цэрэнпунцаг, Ц.Сандаг-Очир нар нийслэлийн зарим зах, худалдааны төвүүдэд очиж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгааныг судалжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Сансраас хүмүүс бууж ирлээ, гэнэт сэрэв үү гээд хүмүүс янз бүрээр ярьж байна.Хүүхдүүд минь аавын гарын хоолыг иднэ гэдэг учир би захаас хүнсээ цуглуулдаг.Энэ утгаараа шинэ хүн биш. Сард 2-3 удаа худалдан авалт хийдэг. Нэг удаадаа 200 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Яармагт амьдардаг болохоор “Баянзүрх” захаас заримдаа махаа авдаг. 200 гаруй мянган төгрөг болдог. Хамт явсан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Хархорин захын байнгын үйлчлүүлэгч юм байна. Аймгаас сонгогдсон гишүүд мах ямар үе шатыг давж үнэ нь хэрхэн нэмэгддэг үйл явцыг бүгдийг мэднэ” гэв.