|

Б.Чойжилжалбуу: Хөгжлийн банк нь зээл олгохоос гадна зөвлөх үйлчилгээ үзүүлдэг

80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 12 дахь өдрөө үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд “Бэрэн” группт зээл олгосон талаарх мэдүүлэг бүхий мэдээллийг Хөгжлийн Банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу өглөө.

Тэрээр “”Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр та хоёрыг их ойр дотно байдаг гэж танай ажилтан мэдээлсэн. Энэ үнэн үү” гэх шүүгчийн асуултад “Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь зөвхөн зээл олгохоос гадна зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэр асуудлаар л уулздаг байсан. Зээлийн асуудал надаас холуур байсан” гэлээ. Түүнчлэн өөрийнх нь талаар мэдүүлэг өгсөн хүмүүстэй өс хонзонтой юу гэдгийг шүүгч тодруулахад үгүйсгэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *