Холливуд ажил хаялт зарлав

Холливудын зохиолч нар өнөөдрөөс эхлэн (2023.05.02) ажил хаяалт зарласан байна. Америкийн зохиолчдын эвлэл “Walt Disney” болон “Netflix” гэх мэт компанитай цалин нэмэхээр хийсэн хэлэлцээр нь бүтэлгүйтсэний дараа ажил хаяхаар болжээ.

Сүүлийн 15 жилд анхны удаа ажил хаяж буй Америкийн зохиолчдын эвлэл вебсайт дээрээ мэдэгдэл хийхдээ “Эдгээр компаниудын гаргаж буй үйлдэл манай салбарын эдийн засагт хортой нөлөө үзүүлсэн, мөн тэд хэлэлцээ хийхдээ хөдөлшгүй байр суурьтай байгаа нь зохиолч бидний мэргэжлийн үнэ цэнийг бууруулж байна хэмээсэн юм. Өмнө нь Америкийн зохиолчдын эвлэл 2007 болон 2008 онд 100 гаруй өдөр ажил хаясан. Тэрхүү ажил хаялтын улмаас Холливуд оршдог Калифорни мужийн эдийн засагт 2.1 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments