ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

2023.5.3, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР 
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.5.3, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 05.32-20.07
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments