|

АНУ зургаадугаар сарын нэгэнд дефолт зарлах аюултайг анхааруулав

АНУ-ын засгийн газар зургаадугаар сарын нэгэн гэхэд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай төлбөрөө төлж чадахгүйд хүрч, дефолт зарлаж магадгүйг тус улсын Сангийн яам анхааруулсан байна. Сангийн яамны нарийн бичгийн дарга Жанет Йеллен Конгресс рүү захидал бичихдээ ийнхүү анхааруулга өгсөн аж.

Үүнийг мэдсэн Жо Байден Конгрессын өндөр тушаалтай дөрвөн гишүүнийг Цагаан Ордонд зарлан дуудаж уулзахаар болсон байна. Тэдгээр албан тушаалтнууд дунд Конгрессын спикер Кевин МакКарти, Ардчилсан намын дарга Хаким Жеффрис, Сенатын олонхын дарга Чак Шумер, Бүгд Найрамдах намын Митч МакКоннел нар багтаж байгаа юм. АНУ-ын Засгийн газрын жил болгоны төсөв орлогоосоо давдаг. Ийм учир Америкийн засгийн газар бонд гаргаж олон улсын хөрөнгө оруулагч нараас санхүүжилт босгож зээл авах маягаар төсвийн үлдсэн хэсгээ босгодог аж. Хэрвээ зургаадугаар сарын нэгнээс өмнө дахиж бонд зарж, зээлийн таазаа дээшлүүлэхгүй бол дефолт зарлах аюул тулжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *