Хадам ээжийгээ хүчиндсэн гэх сэжигтнийг саатуулжээ

Хүргэн нь хадам ээжийгээ хүчиндсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Сонгино Хайрхан дүүргийн зургаадугаар хорооны иргэн өчигдөр буюу энэ сарын 1-ний өдрийн цагдаагийн байгууллагын тусгай утсанд “Манай хүргэн намайг хүчиндсэн” гэсэн мэдээллийг ирүүлжээ. Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 47 настай эмэгтэй Г-г хүргэн болох 29 настай эрэгтэй Ц хүчиндэж, хэргийг газраас зугтаасан байжээ.

Тухайн сэжигтэнг хохирогчийн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж  шуурхай илрүүлэн саатуулсан байна.Уг хэргийг Сонгино Хайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *