Dua Lipa “Met Gala”-д оролцохдоо 10 сая ам.долларын зүүлтээр гангарчээ
Дуучин Dua Lipa энэ оны “Met Gala” улаан хивсний ёслолд оролцохдоо цагаан даашинз, 10 сая ам.долларын зүүлтээр гангарсан байна. “Met Gala” нь загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг бөгөөд Нью-Йорк хотын Урлагийн музейд болдог билээ.
Энэ жилийн улаан хивсний ёслолыг Карл Лагерфелд нэртэй Герман загвар зохион бүтээгчдийн дурсгалд зориулж хийж байгаа юм. “Harper’s Bazaar” сэтгүүлд мэдээлснээр Dua Lipa-гийн зүүсэн Люсида од гэдэг нэртэй 100 каратын алмаз агуулсан зүүлт нь 10 сая ам.долларын үнэтэй аж. Dua Lipa ёслолын үеэр “Vogue” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Энэ бол маш онцгой даашинз. 1999 онд Карл Лагерфелдийн бүтээсэн Chanel брэндийн даашинз” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ