|

Ж.Батсуурь: Хуучин 35 мянган төгрөгөөр тор дүүрэн хүнс авдаг байлаа

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үнийн өсөлтийн тухай байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ийн ярив.

“7 хоногт 350-400 мянган төгрөг орчимд хүнсээ цуглуулдаг. 2000 онд Бөмбөгөр захаас 35.000 тор дүүрэн хүнс авдаг байсан. Гэтэл яг тэр зүйлсээ аваад гарахад 350-400 мянган төгрөг болсон байна. Нэг тор хүнсээ 35.000 төгрөг авдаг байсан бол одоо 350.000-аар авч байна. Тэгээд бодохоор 10 дахин өссөн байна. Нөхцөл байдал хүнд байна. Сараар нөөцөлж чаддаггүй учраас 7 хоногоор хүнсээ авдаг. 7 хоногт л 350-аас 400 мянган төгрөг зарцуулж байна. Манай ам бүл харьцангуй цөөн. Гурвуулаа л амьдардаг. Өдрийн ажил хийдэг хүмүүст нөхцөл байдал хүнд байна. Долларын ханш өссөнтэй холбоотой. Цалин мөнгө хангалттай нэмэхгүй байна гэх зүйлийг хэлдэг. Бизнес эрхлэгчид хүү багатай зээл авах, дарамт шахалтаа багасгаад өгөөч гэдэг.”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *