Суданы мөргөлдөөний улмаас 100 мянган хүн дүрвэжээ
Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэсэн Суданы мөргөлдөөний улмаас 100 мянган хүн улсаа орхиж дүрвэсэн хэмээн НҮБ мэдээлсэн байна. Харин 334 мянган Суданчууд улс дотроо нүүн шилжсэн аж. Тус улсын нийслэл Хартумд Суданы арми болон “Rapid Support Force” зэвсэглэсэн бүлгийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.
Суданы экс Ерөнхий сайд энэхүү мөргөлдөөн нь Сири, Ливи улсын иргэний дайнаас долоон дор хямрал болж магадгүйг анхааруулсан. Өнгөрсөн даваа гарагт (2023.05.01) НҮБ-аас Суданд томилогдсон тусгай элч Волкер Пертес “Associated Press” агентлагт хэлэхдээ хоёр талууд тогтвортой гал зогсоох тохиролцоонд хүрэхэд бэлэн байгаа хэмээжээ. Энэхүү уулзалтыг Саудын Арабад хийх боломжтойг мөн Пертес онцолсон байна. Одоогийн байдлаар Суданы мөргөлдөөний улмаас 500 гаруй хүн нас барж, 4000 хүн бэртээд байгаа аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ