Д.Амарбаясгалан: Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснээр шинэ түвшинд гарна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар хэлэлцэж буй асуудлуудаас олны анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл юм. Журмынхаа дагуу өчигдөр ҮХНӨ-ийн төслийг ҮАБЗ-өөр хэлэлцсэн бол өнөөдөр Засгийн газрын хурлаар төслийг танилцуулж дэмжлээ. Мөн ҮХНӨ-ийн төслийг өнөөдөр /2023.05.03/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан

“Гишүүдийн 76-г мажоритар тогтолцоогоор, 76 нь пропорционал аргаар сонгохоор саналыг өргөн мэдүүллээ. Өнөөдөр өргөн барьж буй хуулиар 50 хувь нь пропорционал, 50 хувь мажоритар хэлбэрээр сонгуулиа хийхээрээ онцлог юм. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентийг шинэ түвшинд гаргах том давуу талтай.” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *