Ч.Хүрэлбаатар: Засгийн газар цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ гэсэн байр суурьтай байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр:

“Монгол Улсын валютын зах зээл тогтворжсон. Учир нь 3,7 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Нүүрсний экспортын хэмжээ цар тахлын өмнөх үеэс 7,5 сая тонноор нэмэгдэж,  19 сая тоннд хүрсэн.

Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой 20 гомдлыг засахаар ажиллаж үлдсэн гомдолд хууль хяналтын байгууллагаас шалгаад явж байна. Засгийн газар цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ гэсэн байр суурьтай байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *