Уэльс эрэгтэй Африк тивийг бүхэлд нь дугуйтай туулжээ

Мэттью Майеркоу нэртэй Уэльс эрэгтэй 28 өдрийн дотор Африк тивийг бүхэлд нь дугуйтай туулж 2800 км аялсан байна. Тэрээр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Мозамбик улсын Бейра хотоос аяллаа эхлүүлж Намиби улсын Свакопмунд хот руу дугуйтай явжээ.

37 настай тэрээр өдөрт 80-аас 200 километр хүртэл зайг туулж ирсэн байна. Тэрээр аяллынхаа талаар ярихдаа “Бие бялдрын хувьд маш их хүч шаардсан. Ганцаараа энэхүү аяллыг дуусгах нь гайхалтай байсан. Гэхдээ хэцүү санагдах үед, чамд туслах хэн ч байхгүй болохоор үнэхээр л өөрийгөө дайчилж авч явдаг юм байна лээ. Шөнө болгон л унтчих аюулгүй газар хайна, мөн хүнс усны нөөцөө сэлбэнэ” гэж хэлжээ. Майеркоу энэхүү аяллаараа Их Британийн чихрийн шижингийн нийгэмлэгт санхүүжилт босгох зорилготой хийсэн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *