С.Чинзориг: 2024 онд иргэдийнхээ 80 хувийг эрт илрүүлгийн оношилгоонд хамруулна
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэв. Тэрбээр эрт илрүүлгийн үзлэг, оношилгооны тухай онцолсон бөгөөд энэ онд нийт хүн амын 29 хувь нь уг шинжилгээнд хамрагдсаныг онцолж, цаашид ч мөн үргэлжлүүлэх болно гэдгийг хэллээ.
Нэг сая орчим хүн үзлэг оношилгоо хийлгэсний дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Газар зүйн байршлаар аваад үзвэл 50 хувь нь нийслэлийн, 50 хувь нь хөдөөгийн иргэд байна. Энэ онд эрт илрүүлэгт 60 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эрт илрүүлгийн хамрагдалтыг энэ онд 80 хувьд хүргэж, ирэх жил үргэлжлүүлэх тухайгаа мөн хэллээ.