RSF: 10 улс тутмын долоод нь сэтгүүлчдийн эрх чөлөө хангалтгүй байна
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 31 орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “маш аюултай” гэсэн ангилалд багтсан байна. Үүнд хэт хатуу засаглалтай Засгийн газрын эрх баригчдын түрэмгий шийдвэр, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боогдуулах гэсэн оролдлого, худал мэдээллийн хурдацтай давалгаа нөлөөлсөн хэмээн Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас мэдээлэв.
Мөн 10 улс тутмын долоод нь сэтгүүлчдийн аюулгүй байдал, эрх чөлөө хангалтгүй буюу “муу” гэсэн үнэлгээг авчээ. Сүүлийн таван жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөө улам хаалттай болсон гэж дэлхийн хүн амын 85 хувь нь хариулсан гэж НҮБ-аас мэдээлэв.
Эх сурвалж:Guardian
Б.ДОЛЖИНЖАВ