|

“One team” клубээс талархал гардууллаа

Бүгд найрамдах Турк улс, Сири улсад болсон газар хөдлөлтийн улмаас гэр оронгүй болсон иргэдэд туслах “Нэг дэлхий-Нэг гэр бүл” хандивын аянд Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон идэвхи санаачилга гарган оролцсон. Компанийн ажилтан бүр сайн дураараа хандивын аянд нэгдэж байгалийн гамшигт өртсөн иргэдэд монгол гэр хандивласан юм.

Уг хандивын аянд нэгдсэнд БНТУ-ын Засгийн газар, дээрх сайн үйлсийг санаачлагч “One team” клубын хамт олон талархаж буйгаа илэрхийлж өнөөдөр батламж хадгалууллаа. Клубын зохицуулагч Д.Гантулга, “Байгалийн гамшигт өртсөн иргэдэд хил хязгааргүй сэтгэл гаргаж тус дэм болсон танай хамт олонд талархаж байна. Та бүхний бусдын төлөө хийсэн үйлс бүхэн улам их дэлгэрч байх болтугай. Та бүхний сэтгэлийн хандиваар өгсөн монгол гэрийг Турк улсад хүргэсэн. Зорилтод хүмүүстээ хүрсэн” гэдгийг онцолж байлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *