Монголбанкны “Судалгааны ажил” товхимлын 17 дахь дугаар хэвлэгдэн гарлаа
Монголбанк 2002 оноос эхлэн эдийн засаг, банк санхүүтэй холбоотой судалгаа, шинжилгээний ажлыг эмхэтгэн олон нийтийн хүртээл болгон ирсэн билээ. Энэ удаа Монголбанкны 2022 онд хийж гүйцэтгэсэн судалгааны ажлуудыг нэгтгэн хүргэж байна. Уг товхимолд инфляцын таамаглал, банкны салбарын дохиологч үзүүлэлт, татварын бодлого, уул уурхай болон бусад салбар хоорондын хамаарал, их өгөгдөл зэрэг эдийн засгийн богино хугацааны сэдвүүдийг агуулахаас гадна ногоон эдийн засаг бодлого, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хүртээмжтэй өсөлт гэх мэтчилэн урт хугацааны асуудлуудыг хөндсөн нь онцлог боллоо.
Судалгааны товхимолтой энд дарж танилцана уу.