ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвидна

2023.5.4, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР 
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.5.4, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.30-20.08
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments