|

Сербийн Белград хотод 13 настай хүүхэд сургуулийнхаа 8 сурагчийг буудаж хөнөөжээ

Серби улсын нийслэл Белград хотод 13 настай хүүхэд сургууль руугаа орж гал нээн, найман сурагч нэг насанд хүрсэн хүний амь насанд хүрсэн аймшигт хэрэг лхагва гарагт (2023.05.03) гарчээ. Тэр сурагч сургуулийнхаа дотоод бүтцийн талаар цаасан дээр зурж судлан, хөнөөх гэсэн хүүхдүүдийнхээ нэрийн жагсаалтыг гаргасан байсан талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.

Сербийн засгийн газар баасан гарагаас (2023.05.05)ням гарагийн (2023.05.07) хооронд улс даяар эмгэнэл зарлах болжээ. Хэргийг үйлдсэн хүүхэд аавынхаа эзэмшдэг хоёр бууг ашиглан халдлага хийсэн хэмээн цагдаагийн байгууллага таамаглаж байгаа юм. Серби улсын прокурорууд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэтэрхий бага настай байгаа гэж тул ял эдлэхгүй байж болзошгүйг онцолсон байна. Учир нь гэвэл тус улсын хуульд 14-өөс доош насны хүүхдүүдэд эрүүгийн хариуцлага оноохыг хориглосон байдаг аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *