Г.Занданшатар: Нийгмийн даатгалын санд ХУЛГАЙ НҮҮРЛЭСЭН нь үнэн
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ‑ын дарга Г.Занданшатар: Нийгмийн даатгалын санд хулгай нүүрлэсэн нь үнэн. Энэ асуудалд Нийгмийн бодлогын байнгын хороо шинэлэг байдлаар хандахгүй байна.ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сан дампуурсан гол шалтгаан бол хуримтлуулсан мөн инфляцаар элэгдэлд ороод, тэтгэврийн хэмжээг инфляфтай уялдуулж байна гэж байнга нэмээд зарлага тал нь нэмэгдээд, орлогыг нь бүрдүүлэх эх үүсвэр байхгүй байсантай холбоотой.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хулгайгаар хүү цохиж байршуулдаг байсан гэмт хэрэг нь нотлогдсон. Эрүүл мэндийн сан ч ялгаагүй. Сангийн менежмент бүрэн алдагдсан. Энэ санг хамгаалахын тулд ажил олгогч, даатгуулагч, үйлдвэрчний эвлэлээс төлөөллийг нь бүрдүүлдэг. Энэ хүмүүс нүдэн балай суусан учраас Нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулсан. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Найзан дундаа, ар өврийн хаалгаар хүн оруулж ирдэг асуудал байх ёсгүй. Энэ Үндэсний зөвлөлөөс хамаг юм болсон шүү.
Манаж бай гээд явуулахад хамтарч хулгайлсан учраас Нийгмийн даатгалын сан өсөж арвижихгүй байгаа юм.