Ганцаардах нь өдөрт 15 ширхэг тамхи татахтай ижил эрүүл мэндэд хортой
АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах корпусын дарга Вивек Мурти ганцаардал нь өдөрт 15 тамхи татахтай тэнцэхүйц аюултай гэдгийг анхааруулав. Тэрээр “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө гүн ганцаардлыг мэдэрсэн сая сая Америкчуудын нэг байсан, энэ нь илүүдэл жингээс ч аюултай байж болдог хэмээжээ. Судалгаагаар АНУ-ын хүн амын 50 гаруй хувь нь ганцаардалд орсон гэдэг нь тогтоогдсон.
Ганцаардалд автсан хүмүүс чихрийн шижин, зүрхний шигдээс, нойргүйдэл болон ой санамжаа алдах эмгэг тусах нь илүү байдаг учраас эрт нас барах магадлалыг 30 хувиар нэмдэг байна. Ийм учир АНУ-ын Эрүүл мэндийн албан тушаалтнууд ганцаардлыг илүүдэл жин болон хар тамхины хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээний ноцтой асуудалд тооцох хэрэгтэйг онцолж эхэлжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ