Үс засуулбал өлзийтэй сайн

2023.5.5, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.5.5, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 05.29-20.09
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments