ҮЙЛ ЯВДАЛ: “Барилга Экспо-2023” нээгдэнэ
Тавдугаар сарын 5-ны өдөр болох үйл явдлйн тойм:
09.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан ЭМЯ “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, манлайлал” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас:8911-9482, 9916-7777.
09.00 цагт: “Корпорэйт Эвент холл”-д: Улсын II эмнэлэг “Дурангийн мэс заслын ололт амжилт” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Утас: 8802-9051, 8800-1862, 9155-6677.
09:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Монголын мэдээллийн орон зай дахь БНХАУ-ын нөлөөллийг тодруулах судалгааны дүнг танилцуулж, хэлэлцэнэ. Утас: 9575-8040.
10:00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: МУБИС-ийн төв байранд: Техник технологийн улсын олимпиадын нээлт болно.
11.00 цагт: “Мишээл Экспо”-д “Барилга Экспо-2023” олон улсын үзэсгэлэн-яармаг нээгдэнэ.
–Богд хааны ордонд музейд: Олон нийт, хүүхэд залуучуудад монгол бичгийн өв соёлоо таниулах, өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Үндэсний бичиг, соёлын уламжлал” сэдэвчилсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ.