|

ОХУ Кремлийн халдлагын ард АНУ байсан гэв

Лхагва гарагийн шөнө (2023.05.03) Владимир Путиныг хөнөөх зорилготой дроны халдлага Кремльд болсон гэж ОХУ мэдэгдсэн. Кремль халдлагыг Украины тал үйлдсэн хэмээн, ОХУ-ын экс Ерөнхийлөгч Дмитрий Медведев хүртэл Володимир Зеленьскийг хөнөөхөөс өөр сонголт үлдсэнгүй гэж хэлсэн билээ.

Тэгвэл Оросын засгийн газар хэлсэн зүйлээ өөрчилж, Кремлийн халдлагын ард АНУ байсан гэв. Путиний төлөөлөгч Дмитрий Песков пүрэв гарагт (2023.05.04) АНУ энэхүү халдлагын ард байгаа, Украины халдах бай болон хэрхэн халдлага үйлдэхийг Вашингтон сонгож өгсөн хэмээжээ. Үүний дараа Цагаан Ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Кирби АНУ Украиныг газар нутгаасаа давж цохилт өгөхийг дэмждэггүй, Оросын гаргасан мэдэгдэл худал гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *