Б.Тунгалагтуяа: Өвөөгийнхөө зөвлөснөөр эх баригч болсондоо үргэлж талархаж, баярлаж явдаг

Өнөөдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр “Олон улсын эх баригч нарын өдөр” тохиож байна. Бид энэ өдрийг тохиолдуулан БЗД-ийн Амгалан амаржих газраас сурвалжилга мэдээллийг бэлтгэлээ. Амгалан амаржих газар нь 2019 оноос эхлэн төрөлтийн хамтрагч буюу амаржих газраар үйлчлүүлж буй тулгар эхийг үртэйгээ уулзаж, амаржих хүртэл нь туслах, асрах үйлчилгээ юм.

Мөн тус амаржих газрын удирдлагууд эх баригч нарыг чадавхжуулах, ахмад үе нь залуу үеээ сургах багш шавийн барилдлагыг хэрэгжүүлж байна. Эх баригч, эмч нарынхаа нийгмийн байдалд нь анхаарч байрны урьдчилгааг бэлдэх, орон сууцны 6 хувийн хүүтэй зээлд оруулах гэх мэтээр анхаарч буйгаа онцолсон юм. Тус амаржих газрын эх баригч Б.Тунгалагтуяа өвөөгийнхөө зөвлөснөөр эх баригч болсондоо үргэлж талархаж, баярлаж явдаг. Анхнаасаа л эмнэлгийн салбарт ажиллахаар шийдсэн байсан тухайгаа онцолсон юм.

Сурвалжилга үзэх:

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *