152 гишүүний давуу талыг сурталчлах ажил даваа гаригт эхэлнэ
УИХ-ын гишүүд ирэх долоо хоногийн даваа гариг /2023.05.08/-аас тойрогтоо ажиллана. Зорилго нь парламент 152 гишүүнтэй болсноор ямар эерэг үр дүн гарах, мөн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулснаар улс орны хөгжилд ямар ахиц дэвшил гарах вэ гэдгийг тойргийн сонгогчиддоо тайлбарлан таниулах юм.
Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад буй. Уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдрөөс /2023.05.05/ эхлэн хэлэлцэнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд парламент 152 гишүүнтэй байна. Тэднээс 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгохоор заасан юм.