Европын аварга, ОХУ-ын уран гулгагч Камила Валиева Монголд иржээ

Энэ амралтын өдрүүдэд (V.06-07) “Степп Арена”-д Монголчуудад маань уран гулгалтын гайхалтай үзүүлбэрээр бэлэг барих ОХУ-ын тамирчдын хамгийн том төлөөлөл, Бээжингийн өвлийн олимпын багийн төрлийн аварга, Европын аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Камила Валиева өчигдөр Улаанбаатарт иржээ.

ОХУ-ын уран гулгагч Камила Валиева одоо 17 настай.  Тэрээр Казахстанд үзүүлэх тоглолтынхоо дараахан Монголыг зорьсон байна.

“Степп Арена”-д болох мөсөн шоунд Камилагаас гадна ОХУ-ын уран гулгагч Элизавета Туктамышева, Марк Кондратюк, Аделия Петросян, Софья Акатиева, Анастасия Мишина болон Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов, Дмитрий Алиев, Евгений Семененко  нар  мөн оролцоно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *