ОУХМ Б.Чинзориг Камеруны тамирчныг 5:0 харьцаагаар яллаа
ОУХМ Баатарсүхийн Чинзориг боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь тулаанаа Камеруны тамирчинтай хийж 5:0 харьцаагаар яллаа.
Эхний шатанд Австралийн боксчныг ялаад байсан тэрбээр ийнхүү шигшээ 16-д шалгарсан бөгөөд тавдугаар сарын 6-д Ардчилсан Конго улсын тамирчинтай тулалдана.
Шүүгчдийн үнэлгээ:
Шүүгч | Б.Чинзориг | Мохамед Умару |
Молдав | 30 | 27 |
Марокко | 30 | 27 |
Хорват | 30 | 28 |
Итали | 30 | 28 |
Туркменистан | 30 | 26 |