Чуулганаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэл, гишүүд тойрогтоо ажиллаж эхэлнэ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэрэв нэмэлт өөрчлөлтийг өөрчлөх эсэх дэмжигдвэл гишүүд тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн талаар танилцуулга мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонсож ажиллах аж.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг энэ эрчээрээ явбал цаг хугацааны хувьд 6 сарын 5 цаашлаад 10 гэхэд батлагдчих болов уу гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдчихвэл УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, төслийг танилцуулж, иргэдийн саналыг авна” гэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *